НӨАТ-ын сугалааны хонжворын доод дүн 50.000 төгрөг болж өслөө


7 жил

   НӨАТ-ын сугалааны хонжворын дүнгүүд өөрчлөгджээ. Сугалааны тохирлын:

-3 орон тохирсон бол 20 мянган төгрөг байснаас 50 мянган төгрөг
-4 орон таарсан бол 100 мянган төгрөг байснаас 200 мянган төгрөг,
-5 орон тохирсон бол 500 мянган төгрөг байснаас 1 сая  төгрөг,
-6 орон тохирсон бол 4 сая төгрөг байснаас 5 сая төгрөг болж нэмэгдэж
-7 орон тохирсон бол та 20 сая төгрөг байснаас 10 сая төгрөг
-8 орон тохирсон бол та 100 сая төгрөг байснаас 50 сая төгрөг болж буурчээ.

Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Дээрх өөрчлөлт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтын тохиролд хамаарах  буюу ирэх сарын сугалааны тохирлоос эхлэн хэрэгжих аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү