“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” сургалт Сүхбаатар дүүрэгт амжилттай боллоо


7 жил

   “Нутгийн шийдэл сан” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалт амжилттай болж өндөрлөлөө. 
Сургалтанд төслийн багийнхан, хороодын тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид, иргэдийн төлөөлөл 70 хүн оролцож хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд жорлонгоо өөрчлөх нь нэн чухал гэдэгт санал, хүсэл нэгдэн бүгд сертификаттай боллоо.

“Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэлийн номын оршилд болон илтгэлд: Жорлонг өөрчлөх нь зөв гэдэгт яагаад олон хүн нэгдэж байна?

Энэ асуултын хариу энгийн бөгөөд хүмүүнлэг. Хүн бүхэн тав тухтай эрүүл орчинд бие засах эрхтэй... Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин эрүүл байх ажээ. Жорлонгоо өөрчлөх бас нэгэн том шалтгаан нь хүүхдийн эрүүл мэнд.. гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү