Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт болох бөгөөд 2018 он гарснаас хойшхи анхны улс, аймгийн цолтой бөхийн барилдаан юм.
Өнгөрсөн жил түүхт 25 жилийн ойн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш түрүүлжээ.