Бид өмнө нь ой тогтоолын ДАШТ болон БНХАУ-д болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнүүдэд оролцон тэргүүлж, геннисийн номонд бичигдэхэээр болсон тухай мэдээллэсэн билээ. Тэгвэл уг тэмцээний баатрууд өнөөдөр эх орондоо ирэхээр болжээ. Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь Бээжинд суралцдаг бөгөөд дээрх тэмцээнүүдийг дуусгаад тэндээ үлдэж сургуульдаа суусан юм. Дэлхийн чансаад тэд хоёр болон зургаадугаар байрт бичигддэг бөгөөд ихэр тамирчид хамтдаа геннисийн номонд бичигдэхээр болсон. Мөн тэд Монголын ой тогтоолтын түүхэн дэх насан хүрэгчдийн төрөлдөө хамгийн залуу дэлхийн аваргууд юм.
Тэд 2018.01.10 буюу өнөөдөр 14:30 цагаас Бээжин-Улаанбаатарын 23-р галт тэргээр ирэх юм.