Баянзүрх авто вокзал нүүлээ


7 жил

Өнөөдрөөс эхлэн Офицеруудын ордны тойргийн дэргэдэх “Тэнгэр плаза” дахь Баянзүрх зорчигч тээврийн шинэ төв ажиллаж эхэллээ. Эндээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Замын үүд, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх болно.

Зай талбай томтой, үйлчлүүлэгч нь унаагаа хүлээх хүлээлгийн өрөөтэй, дэргэдээ хүний хэрэгцээний үйлчилгээтэй . Баянзүрх авто вокзал буюу хуучин төв нь дэргэдээ авто оношилгооны төвтэй учраас машин нь багталцдаггүй, том оврын автобус эргэх зай талбай багатай, иргэд суух хүлээх зай талбай хүрэлцдэггүй байсан юм. Үүнийг цэгцлэх зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчлэх стандарт бүхий Зүүн вокзалыг ийнхүү шинээр төвхнүүлжээ. Тасалбараа захиалж байгаа зорчигчид, автобусны жолооч нарын хувьд шинэхэн байр нь тав тухтай, хүлээлгийн өрөөтэй болсонд нь олзуурхаж байв. Нялх нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулж живх солих өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тухтай цайлах булан гаргажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бэлзэг бөгж. [150.129.141.xxx] 7 жил
Баяр хүргэе.Зөв шийдэл байна.