Амралтын өдрөөр орсон цас болон цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд 2018.01.08 байдлаар хөдөө, орон нутагт хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжиж байгааг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Гэсэн хэдий ч замын гадаргууд ихээхэн хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулах, үзэгдэлт хангалтгүй буюу шөнийн цагаар хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг тус албанаас зөвлөж байна.