Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан. Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр No Gi төрлийн тав дах удаагийн , контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн эхэлж байна. Өнөөдрийн тэмцээнд найман жинд 50 гаруй тамирчид өрсөлдөж байна.