Арван саяар машин зарахад 2.5 саяыг нь татварт хураалгана ч гэж юу байх вэ


8 жил

"Өдрийн сонин" Арван сая төгрөгөөр машин зарахад 2.5 саяыг нь татварт хураалгана гэсэн нийтлэл гаргаж иргэдийг цочоов. 

Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Н. Галбадрахаас тодруулга авлаа. 

Юун түрүүнд "Өдрийн сонин" дээр гарсан мэдээлэл ташаа болохыг уламжлая. 

Цалин хөлс бол хувь хүний орлогын нэг төрөл. Энэ нь 10 хувийн татвартай. Харин Хөрөнгө борлуулсны орлого бол 2 хувийн татвартай. Энэ угаасаа 2 хувь байсан. Энэ хэвээрээ л байгаа. Харин дээрх нийтлэлийг бичсэн сэтгүүлч хувь хүний буюу цалингийн орлого шатлалтай болчихсон юм чинь татвар нь нэмэгдээд л явчихна байх гэсэн таамгаараа биччихсэн юм шиг байгаа юм. 

Нөгөөтээгүүр авто машин борлуулсан гэдэг нь үйл ажиллагааны орлого. Энэ тухай та бүхэн хувь хүний албан татварын хуулиас харж болно.

Үйл ажиллагааны орлого гэж юу вэ?

Хэрэв та 8 сая төгрөгөөр машин аваад 10 саяар зарлаа гэж бодоход 2 сая төгрөгийн ашгаасаа 10 хувь буюу 200.000 төгрөгийн татвар төлнө. Нэг ёсондоо борлуулсан зүйлээсээ ашиг олсон л бол 10 хувийг нь татвар болгож төлдөг гэсэн үг. Эсвэл машинаа зарахад танд ямар ч ашиг унаагүй байж болно шүү дээ. Тэгвэл та татвар төлөхгүй.

Мөн үйл ажиллагааны орлого буюу бизнесийн орлого гэж хүмүүс ярьдаг. Иргэд үүнд ашгийн 10 хувийг татвар болгож төлдөг байсан тэр хэвээрээ, ямар ч өөрчлөлт ороогүй гэдгийг хэлэх байна. 

Бид орон байр худалдаж аваад 2 хувийн татвар төлдөг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө борлуулсны орлогын албан татвар өмнө нь 2 хувь байсан мөн л тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. 

Харин цалингийн шатлалтай 10 + 15 хувийн татварын тооцооллыг эндээс харна уу. 

Эх сурвалж: Unuudur.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү