Цуврал дээр хосын дүрд тоглоод бодит байдал дээр хос /гэр бүл/ болсон жүжигчдийн ихэнх нь KBS телевизийн уран бүтээл байжээ. Доорхи долоон хосын дөрөв нь KBS телевизийн уран бүтээлээс хос болцгоосон юм.
- Ан Жэ Хён Кү Хе Сон нар нь KBS2 телевизийн уран бүтээл "ЦУС" драмаас хойш үерхээд гэрлэсэн 2016 онд гэрлэсэн юм.
- KBS2-ийн бүтээл "Оёдлын газрын боловсон эрчүүд" драмын И Дун Гонь Жу Юүн Хыи нар драм дуусаад үерхэж гурван сарын дараа гэрлэцгээсэн бөгөөд тэд удахгүй хүүхэдтэй болцгооно.
- Жи Сон болон Ли Бу Ён нь 2004 оны SBS-ийн бүтээлд хамтран тоглож анх 2004 оноос болзсон бөгөөд 2008 онд салцгаасан юм. Гэсэн хэдий ч урт удаан хугацааны дараа тэдний харилцаа эргэн сэргэж 2013 онд хуримаа хийж, хүүхэдтэй болсон юм.
- Сун Жүн Ги болон Сун Хе Гюу KBS2-ын 2016 оны бүтээл "Нарны үрсад" кинонд тоглосон бөгөөд хосуул 2017 оны 10-р сарын 30 нд гэрлэсэн юм.
- Юүн Хён Минь, Пэг Жин Хыи нар нь MBS-ийн бүтээл "Миний охин Ким Са Воль" драмын дараа үерхэж эхэлсэн.
-TvN-ийн бүтээл Дурсамж 1988 цуврал дээр Рюү Жүн Ёль болон Хе Ри нарын хайр дурлал бүтэлгүйтдэг ч тэд амьдрал дээр хосууд.
- KBS2-ийн 2017 оны драм "Миний аав ийм л хүн" киноны И Жүн ,Чон Су Минь хоёр өнгөрсөн 10 сараас үерхэж эхэлсэн.