МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын цанын холбооны тамирчин Ч.Отгоцэцэг, А.Энхтуул, Б.Ачбадрах нарт тэтгэлэг гардууллаа.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын гацаарчилсан төрлөөр хичээлэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-оос зарласан билээ.
Уг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь Спорт холбоо-МҮОХ-ОУОХ-той дөрвөлсөн гэрээг байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин тус бүр 1800ам.доллар, дасгалжуулагчид 1400ам.доллар, бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200ам.доллар олгох гэрээтэй юм.