Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр холбогдсон асуудлууд чих дэлсэх болсон. Тухайлбал, УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “бандааш”, харин гишүүн Д.Мурат “боов” хэмээх цол чимэгтэй болоод байгаа. Охид эмэгтэйчүүд төдийгүй нийгмийг цочролд оруулаад байгаа дээрх мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболдоос тодуулахад, “УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдсон асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг хүсэлт, санал, бичиг ирээгүй байна.
УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан зүйлс бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачилга гаргаж, хариуцлагатай байж, иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай байх ёстой” гэлээ.