Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл оны өмнө гарсан. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм.
Харин тус салбарын сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн мэдэгдсэн. Эрхэм сайд ч хэлсэндээ хүрч, Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлж, харин өөрийгөө хэлсэндээ хүрдэг хүн гэдгээ батлав.
Хэлсэндээ хүрч, хийе гэснээ хийдэг байх нь сайд хүний хувьд давуу тал. Харин эрхэм сайдын ажлын хамгийн гол үзүүлэлт бол монгол улсын маань иргэн бүр эрүүл саруул байж, өвчин эндэгдэлгүй байх гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.