Энэ амралтын өдрүүдэд жюү жицүгийн УАШТ болно

Энэ амралтын өдрүүдэд жюү жицүгийн УАШТ болно


7 жил

  Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн нийт 30 байгууллагын өсвөр үеийн 220-иод, насанд хүрэгчид, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад байна.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн тус тус болох юм.

Дашрамд дуулгахад, энэ сарын 27, 28-нд Монголын жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран Азийн нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү