“Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга өнөөдөр Төрийн ордонд боллоо. Засгийн газар 2018 оны анхны ээлжит хуралдаанаа нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэн нэгдсэн шийдэл гаргах юм. Хуралдааныхаа өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдууд болон Нийслэлийн засаг дарга, бусад албан тушаалтнуудын хамтаар “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнг үзэж, аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг тус бүр сонслоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Агаар орчны бохирдол, утааг буурууулахад юун түрүүнд хүн бүрийн идэвх зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Утааг бууруулах эхний алхам иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газраас өнөөдөр утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цогц шийдэл гаргахаар хэлэлцэх болно” гэлээ
“Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дуулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулж байна.