Өнөөдөр Үндэсний цусаа бэлэглэх өдөр


8 жил

   Өнөөдөр Үндэсний цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулдаг.Мөн сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөр байдаг.

 Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болох юм. ЦССҮТ тус байгууллагатай ес дэх жилдээ хамтран ажиллаж байна. ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг бөгөөд тэдний нэг нь “JCI Монгол”байгууллага аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү