2017 оны 3 сард АНУ-ын Канзас мужид гарсан хээрийн түймрээс маш олон иргэд хохирч үлдсэн. Гэвч нэгэн азтай эр өөрийн гэр орноо санамсаргүй тохиолдоор авч үлдэж чаджээ. Тэрээр ойн түймрийн үеэр гэрээсээ дайжан хам хум эхнэр хүүхэдтэйгээ хөдлөхдөө, юмыг яаж мэдэхэв гээд зүлэг услагчаа асаагаад явж. Энэ үйлдээр түүний гэр орон эд хогшил бүгд түймэрт өртөлгүй аврагдан үлдэж чадсан бөгөөд дээрх зураг нь түймрийн дараа цэргийнхний агаараас авсан зураг гэнэ.
Түймэр унтарсны дараа гэртээ иртэл гэр нь шатаагүйгээр үл барам хоёр үнээ нь өөдөөс нь дүрлийтлээ харчихсан, хээв нэг өвсөө идээд зогсож байсан гэнэ. Энэ үйл явдал АНУ-ын иргэдийн цахим хуудсаар маш олон удаа хуваалцагдсан бөгөөд зарим хүмүүс сэтгэгдэлдээ үүнээс хойш усны төлбөр их гарсан ч үүнийг хэрэглэж байх болно. Тэр тусмаа Канзас мужид ойн түймэр их, түймэрт нэрвэглэх магадлал өндөр шүү дээ гэж сэтгэгдэлээ бичсэн байжээ.