Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа. Буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай байгаа юм байна.
Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нисэх онгоцны цогцолборын ажилд Япон, БНСУ, Монголын 50 орчим компанийн 2700 ажилчин оролцжээ. Компаниудын 70 гаруй хувь нь дотоодынх бөгөөд нийт ажилчдын 85 хувь нь Монголчууд юм байна.
Нисэх буудлыг Улаанбаатартай холбох авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани барьж эхэлсэн. Энэ оны аравдугаар сард зам барьж дуусна гэж Зам тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.