БНСУ 2018 онд "Е-9" визийг 56 мянган хүнд олгоно


8 жил

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” /гэрээгээр ажиллах/ ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд

-       Үйлдвэрлэлийн салбарт 42 300,

-       Хөдөө аж ахуйн салбарт 6 600,

-       Загас агнуурын салбарт 2 600,

-       Барилгын салбарт 2 400,

-       Үйлчилгээний салбарт 1 100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.

Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ.

Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ  гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү