Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Энэхүү шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм.
Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай 1-3 дугаар сард тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарсан эцэг эхчүүдэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгосон юм.
Засгийн газрын энэхүү шийдвэр 2018 оны эхний ажлын өдөр буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.