Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрөөс эрүүл мэндийг баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох, байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага зан үйлийг төлөвшүүлэх санаачлага гарган ажилласан байгууллагуудыг шалгаруулах ажил, үйлчилгээний уралдаанд 3 дугаар байр эзэллээ.
Ажлын байранд эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн байх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, ажлын байрны дасгал эрүүл зөв хооллолт стресс бухимдалгүй байх, хорт зуршлаас татгалзах, халдварт бус өвчний эрт илрүүлэгт хамрагдах, бие бялдрын түвшин тогтоох сорилд орсон байх зэрэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь техникийн давхраа чийрэгжүүлэлтийн танхим болгон тохижуулсан нь албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжсэн онцлог ажил болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шагнал гардуулах үеэр хэлэхдээ “...албан хаагчдынхаа цалин, урамшууллыг нэмдэг дарга бол мэдээж сайн дарга, гэхдээ түүнээс илүү эрүүл мэндийг дэмжиж ажиллана гэдэг шилдэг удирдагч, сайн менежер юм” гэдгийг онцлов.
Нийслэлийн “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” уралдаанд Сүхбаатарчууд 3-р байр эзэллээ
9 жил /2017-12-28 03:33:23 GMT+8/
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
272
2 долоо хоног
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
591
4 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1843
4 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3617
2 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3920
2 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3963
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82420
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75739
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд