Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангиас хоёр ялтан өчигдөр оргожээ. Одоогоор оргосон ялтнуудын талаархи тодорхой мэдээлэл алга байна. Юутай ч цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хоригдол оргосон мэдээг авч эрэн хайх ажиллагааг орон даяар яаралтай эхлүүлсэн байна.
