-
Үндэсний статистикийн хорооноос Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд үүний урьдчилсан дүнг өнөөдөр 10 цагт танилцуулна
-
15 цагт Блью скай зочид буудлын Топаз танхимд ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ үнэ төлбөргүй болгож байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ.99179899
-
12 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос 4н сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэвлэлийн хурал маргааш Live conference center-т 12:00 цагаас болно.
-
Онцгой байдлын алба 2017 оны ажлаа дүгнэж, оны шилдэг анги салбар, тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа. Маргааш 2017.12.28-ны 10:00 цагаас Корперайт Конвеншн Центр-т Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа болно.
- ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГААС ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
1. МҮНС-гийн Эрдэм шинжилгээний танхимд 10.30 цагт “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” сэдэвт уулзалт, ярилцлага
Илтгэгч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн шагналт О.Батсайхан
2. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулсан ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН:
Үнэт, ховор номын музейд:
- “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” гар бичмэл номын үзэсгэлэн
- "БОГД ХААН, ЭХ ДАГИНЫН АЛТАН НАВЧИТ ӨРГӨМЖЛӨЛ" үзэсгэлэн
- “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” үзэсгэлэн
- “ТӨРИЙН ШАГНАЛТ О.БАТСАЙХАНЫ БҮТЭЭЛЭЭС...” үзэсгэлэн
3 давхарт:
- “ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ” хэвлэмэл номын үзэсгэлэн