Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ‘’Баялаг-Ундраа’’ төвийн хойд талд цахилгаан барааны 4-5 лангуу шатсан гэх дуудлага 12:53 минутанд ирсэн юм.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10,14,63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн түргэн, шуурхай ажиллан гал түймрийг 14:44 минутад бүрэн унтраажээ.
