Хүн ам ихтэй дүүргүүдийн хүүхдүүдэх уушгины хатгалгааны вакцин хийнэ


8 жил

  Нийслэлд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, уушгины хатгалгаа болон хүндрэх нь түгээмэл байгаа тул хүн ам, өвчлөл ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүдийн уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. вакциныг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хийхээр болжээ.

Мөн 2018 онд уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакциныг нийслэлийн бүх хүүхдүүдэд хийхээр болжээ. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.


Уушгины хатгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийжээ. Энэ дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 хувиар буурсан байна.

Дархлаажуулалтыг харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хийх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү