НӨАТ-ын сугалааны супер азтан 500 сая төгрөгийн шагналаа авлаа


8 жил

   НӨАТ-ын сугалааны азтнуудад батламж гардуулах ёслол Сангийн яаманд боллоо. Өнгөрсөн аравдугаар сард явагдсан тохирлоор 500 сая төгрөгийн супер азтан тодорсон. Мөн 20 сая төгрөгийн нэг, дөрвөн сая төгрөгийн хоёр азтанд батламж гардууллаа.

Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн юм. 500 сая төгрөгийн азтнаар Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорчээ. Тэрээр батламжаа гардан авах үеэрээ “Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна.  Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлээд азтан болсон.  Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна” гэв. 

Эх сурвалж: Eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү