Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг ажээ. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.
Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,
-Нэг есд нэрмэл архи хөлдөнө
-Хоёр есд хорз архи хөлдөнө
-Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
-Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
-Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
-Зургаан есд зурайсан зам гарна
-Долоон есд довын толгой борлоно
-Найман есд нял шал болно
-Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.
Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн наян нэгэн хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагддаг ажээ.
0
0
0
0
0
0