Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно


8 жил

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдсэн.

Энэ дагуу маргаашаас эхлэн хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлах хэрэггүй болж байна. 

Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Уг хөнгөлөлтийг ахмадууд болон бага насны хүүхэдтэй эхчүүд голдуу эдэлдэг.

 Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдаг, төсөв нь хязгаарлагдмал тул иргэд өглөөнөөс эхлэн урт дараалалд зогсож эмээ авдгийг таслан зогсоож, хүссэн үед хөнгөлөлттэй эмээ авах боломжоор хангаж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү