Нэг хэсэг иргэд утасны төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Монгол банкинд найдваргүй зээлдэгч гэж бүртгэгдэж зээл олгохгүй байна хэмээн шуугисан юм.Тэгвэл энэ талаар Монгол банкнаас лавлахад үүрэн холбооны төлбөр төлөөгүй тохиолдолд найдваргүй зээлдэгч болно гэсэн хууль дүрэм заалт байхгүй. Чухам тухайн арилжааны банкны дотоод бодлоготой холбоотой асуудал хэмээн тайлбар өглөө.
Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн найдваргүй зээлдэгч бүртгэл нь арилжааны банкинд 6 жил Монгол банкинд 10 жилийн хугацаатай хадгалагддаг байна.


0
0
0
0
0
0