Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны сүүлчийн тэмцээн болох "Ворлд Мастерс" тэмцээн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотноо 2 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Жин жингийн шилдэг 16 тамирчин оролцдог Мастерсуудын тулаанд Монгол улсаас 15 шилдэг жүдоч орцолцож 2 алт, 2 хүрэл, 5 шагналт байрын / V байр 3, VII байр 2/ амжилттайгаар багийн дүнгээр 34 орноос IV байрт шалгарав.
МОНГОЛ УЛСЫН ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ 2017 ОНД ОРОЛЦСОН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДЭЭС 13 АЛТ, 18 МӨНГӨ, -33 ХҮРЭЛ нийт 64 медаль хүртсэн амжилттайгаар МЕДАЛИЙН РАНКААРАА 9-р байрт эрэмблэгдлээ.
Баг тамирчдад баяр хүргье.