15 дахь жилтэйгээ золгож буй "Бөртэ Чоно-2017" ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.
Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ. Шагнал гардуулах ёслол маргааш тодорно.