Олон жил үгүйлэгдэж алга болсон мөсөн хотхон сүндэрлэж байна 

Олон жил үгүйлэгдэж алга болсон мөсөн хотхон сүндэрлэж байна 


7 жил

   Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулж энэ лхагва гарагт буюу 2017-12-20 ны 19цагт нээлтээ хийх гэж байна.

Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/, үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэрэг зүйлс байх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү