До.Цэнджавын Хэлмэгдэлтийн үеийн тухай романы нээлт боллоо

До.Цэнджавын Хэлмэгдэлтийн үеийн тухай романы нээлт боллоо


7 жил

    Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Д.Бодоогийн шагналт сэтгүүлч До.Цэнджавын “Цэвдэг жаран” түүхэн номын нээлт боллоо. Нээлтэнд олон арван алдартай зохиолчид, ойр дойтны найз нөхөд болон До.Цэнджавын гурван үеийн шавь нарын төлөөлөл ирсэн байлаа. 

 “Цэвдэг жаран” түүхэн эссэ роман нь түүний зургаа дах роман бөгөөд тэрээр 40 гаруй өгүүллэг, 10гаруй ном сурах бичиг, хоёр кино гэх мэт олон арван бүтээл туурвисан билээ. 

Зохиолч До.Цэнджав "Түүхийг байнга сануулж дурсаж байх ёстой. Романдаа 1930-аад оны үеийн хүнд хэцүү амьдрал хэлмэгдүүлэлтийн талаар тусгасан. Хэлмэгдэлтэнд их бага гэж байдаггүй. Тиймээс ч олон арван жил бодож явсан санаагаа энэ эссэ романд тусгаж билээ" хэмээсэн юм.

Номын баярын үеэр МУ-ын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам хэлэхдээ Цэнджав хэмээх нэр нь насны судар аварна хэмээх утгатай их сайхан билэгшээлтэй нэр юм шүү хэмээн сэтгэгдэлээсээ хуваалцаж түүний олон арван бүтээлүүдийн талаар ярьлаа.

 

 

“Цэвдэг жаран” роман нь МУИС-ын номын санд болж буй анхны номын нээлт юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү