Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа), Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) суманд 2017 оны 11 сарын 18-ний өдөр шүлхий өвчин оношлогдон, 123 өрхийн 1344 толгой үхэр өвчилж, устгалд хамруулан, хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мандал сумын хэмжээнд 29526 мал, амьтанг эхний болон давтан вакцинжуулалтад хамруулж дууссан байна. 12 сарын 05-ний өдрөөс хойш шинээр өвчилөл гарсан өрх бүртгэгдээгүй байна.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүлхий өвчин Нийслэлийн Багануур дүүргийн малчны үхэрт оношлогдсон. Нийт 1 өрхийн 69 үхэр устгалд хамруулан, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж байна. 12 сарын 02-ний өдрөөс хойш мал өвчлөөгүй байгаа аж.
ХХААХҮЯ –ны зүгээс Малын хяналтын тооллогыг Өмнөговь, Дорноговь, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймгуудад хийхээр дөрвөн ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Манай улс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ОХУ-д 560.0 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 23616 тн адууны мах, Иран, Катар улсад 2312 тн хонь, ямааны мах нийт 26.488 тн мах экспортложээ.
0
0
0
0
0
0