Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгджээ


8 жил

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 593 зөрчил өнгөрсөн 14 хоногт бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан үзүүлэлт хэмээн Замын цагдаагийн албанаас өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр мэдээллээ.

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс

  • хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126,
  • зөрчлийн шинжтэй 991 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1117 ослыг материалжуулан шалгаж байна.

Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү