Х ТҮЦ Продакшны бүтээл"Солиот эх УСК" энэ зун зураг авалтаа хийж энэ сарын 29-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. Киноны найруулагчаар И.Одончимэг ажиллаж гол дүрүүдэд И.Одончимэг, Д.Цэрэндарьзав, Т.Бархүү нар тогложээ.
Харин киноны зохиолын хувьд асуудалтай бөгөөд уг зохиолыг монгол хэл дээр буулгасан орчуулагч Д.Болдбаатар “Сэрүүн хасын нууц” жүжиг дээр бас л ийм зүйл болсон. Орчуулж олон түмэнд хүргэсэн Болдбаатарын нэр байхгүй Одончимэгийн зохиол мэт олон түмэнд сэтгэгдэл төрүүлээд өнгөрч билээ. Тэрэн дээр би харин эрийн шийр заагаад инээгээд өнгөрч чадсан. Энэ удаа буюу хоёрдахь удаа бол харин ёстой үгүй шүү гэдгийг Х ТҮЦ-ийнхэнд хэлчихье хэмээн хатуухан сануулаад авсан ч одоо хэр нь нам гүм байгаа юм.