УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдах ёстой ч МАН-ын бүлэг маргааш хуралдахаар болжээ. Учир нь, өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай онол практикын хурал болох учир бүлгийн хурлаа ийн хойшлуулсан байна.
Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх аж.