Анх хүүхдийн ордны дугуйлангаас уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар МҮОНТ-д хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллан авьяас чадвараа хөгжүүлсэн энэ охин бол UBS телевизийн хөтлөгч Ариунтөгс юм.
Тэрээр мөн хөтлөгчөөс гадна "Хэцүү анги" олон ангит кинонд эгэл жирийн даруухан охины дүр бүтээгээд амжсан. Өдгөө аралын улс Японд суралцаж байгаа бөгөөд өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.