Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ

Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ


7 жил

УИХ-ын чуулганаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Уг асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд ихэнх нь Б.Хурцын өмнөх ажилтай холбоотойгоор хурлыг хаалттай хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Төрийн ордонд хоёр гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.Томилогдох гэж байгаа хүний хуучин ажилтай холбоотой хариулах ёсгүй зүйлийг хариулах, асуух ёсгүй зүйлийг асуух учраас хурлыг хаалттай хэлэлцэх саналыг гаргаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Байнгын хороон дээр бас би хаалттай явуулах санал гаргасан. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжих нь зүйтэй" гэсэн горимын санал гаргав. Гишүүдийн 69 хувийн саналаар хаалттай горимд шилжүүлэхээр боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү