Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог нэмэгдүүллээ


8 жил

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. 

 Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй байгаа юм.Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. 

Тиймээс Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 517 ороор хүүхдийн орны тоог нэмэгдүүлсэн байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү