СҮХБААТАРЧУУД ТОХИЖИЛТ, ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ, ХЭСГИЙН АХЛАГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙВ


8 жил

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, “Ногоон тал говь нийгэмлэг” ТББ-тай хамтран тохижилт, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагчдад хог хаягдлын менежментийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, чадавхижуулах зорилгоор сургалт зохион байгуулав. 


Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, бусад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүд, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд мэдээлэл хийлээ. 
Нийтийн эзэмшлийн зам талбайн ойлголт ба түүний арчилгаа, хог хаягдлын тээвэрлэлт, дүүргээс хэрэгжүүлэх буй ажлын ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудаар мэргэжлийн байгууллага, ажилтнууд илтгэл тавилаа. 
Засаг даргын Тамгын газраас дээрх агуулгуудыг бүрэн багтаасан гарын авлагыг хэвлүүлж хороо бүрт хүргүүллээ хэмээн Сүхбаатар дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү