Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна


8 жил

   Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

-Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалтгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалтгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү