Б.Хурцын асуудлаар маргааш нээлттэй сонсгол явуулна


8 жил

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан.

Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран маргааш нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна.

Ийнхүү маргааш зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан одоо чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү