Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын шинэ жилийн сүлд модыг асаах ёслол 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Төв талбайд сүндэрлэдэг 22 метр өндөр тус сүлд модыг засах ажлыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК хариуцан гүйцэтгэж байна. Энэхүү сүлд модыг 2008 онд авсан бөгөөд 2016 онд засч сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмж сайжруулжээ.