Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр, Шинжлэх ухааны академийн Философийн Хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр "Соёлын төв өргөө"-ний Уран зургийн галерейд 10-17 цагт болно.
Уг өдөрлөгөөр философи, улс төр, эрхзүй, шашин судлал, социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын танилцуулгыг үзэх боломжтой. Үүнээс гадна урлагийн тоглолт, Философийн хүрээлэнгийн нэрэмжит шатрын тэмцээний шагнал гардуулах ёслол, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан шилдэг эссе шалгаруулах уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг эссег танилцуулах үйл ажиллагаа болох юм.