"Алтан бөмбөг 2017"-ийн эзэд тодорлоо

"Алтан бөмбөг 2017"-ийн эзэд тодорлоо


7 жил

   Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг шалгаруулах "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээ өчигдөр шангрила зочид буудлын хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээнд 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч , бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгарууллаа. Мөн албанбөмбөг ёслолын арга хэмжээний онцлох нэг зочин бол Английн дээд лигт 289 тоглолтод 85 оруулж байсан түүхтэй  "Манчестер Юнайтед" клүбт тоглож байсан Луй Саа байв. 

“Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга

 “Шилдэг шүүгч”-ээр ОУХБХ-ны /FIFA REFEREE/ зэрэглэлтэй шүүгч Д.Түмэнбаяр 

“Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар “Туулын Том Тулнууд” клубийн дасгалжуулагч Б.Болд 

“Шилдэг гадаад тоглогч”-оор “Эрчим” клубийн хагас хамгаалагч Шута Ишино /Япон тамирчин/

Sps сувгийн ганган гоол шагналыг үзэгчдийн 68 хувийн саналаар Р.Энхбилэг / Гоё Эф Си довтлогч/

“Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клубийн хагас хамгаалагч Г.Цолмон 

“Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Эрчим” клубийн хагас хамгаалагч М.Төгөлдөр нар албан бөмбөгийн эзэд боллоо.

“Бэлгэдлийн 11” тоглогчийн шагналыг Английн “Манчестер Юнайтед”, Францын шигшээ багийн довтлогч “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны хүндэт зочин Луи Саа гардууллаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Улаанбаатар сити” клубт гардууллаа.

 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү