Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад нэмнэ

Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад нэмнэ


7 жил

   Өчигдөр БСШУЯ-ны сайд Ц.Цогцолмаа ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

"Монголын оюун ухааны академи" одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, 760 медаль хүртээд байна. Энэ онд тус академийнхан олон улсын хэд, хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан өндөр чансаатай буюу ДАШТ-нд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсын баг 21 орны 130 гаруй тамирчидтай өрсөлдөж, 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулж чаджээ. Мөн Хятад улсын Шэнжэн хотноо болсон зохион байгуулагдсан тэмцээнд дөрвөн тамирчин оролцож хоёр төрлөөр дээд амжилт үзүүлэн геннисийн номонд бичигдэхээр болсон юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү