Уралын холбооны их сургуулийн удирдлагууд ШУА-тай уулзаж, гэрээ хийв


8 жил

    2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  ОХУ-ын Уралын Холбооны Их сургуулийн ректор, проф  В.A. Кокшаров тэргүүтэй  төлөөлөгчид Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, акад Д.Рэгдэлтэй уулзаж, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.  

Энэхүү гэрээнд  шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийн залуу судлаачдыг Уралын Холбооны Их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах, эрдэмтэд болон шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллийг харилцан солилцох, судлаачдийн мэргэжлийг урт, богино хугацаагаар дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хамтран  хэрэгжүүлэхээр  тусгажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү