Сүхбаатар дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа


8 жил

Мэдлэг чадвар, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг.Ингэхдээ эхлээд дүүргийн шилдгүүдээ 5 төрлөөр шалгаруулан “Нийслэлийн шилдэг хүүхэд” тодруулах үйл ажиллагаанд оролцуулах юм.

Дүүргийн шилдэг тамирчин хүүхдээр Биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Ц.Энхчимэг, манлайлагч хүүхдээр 3-р сургуулийн О.Нандинцэцэг, оюунлаг хүүхдээр 11-р сургуулийн сурагч А.Алтансүх, авьяаслаг хүүхдээр 35-р сургуулийн сурагч Ц.Тэнгис, бүтээлч хүүхдээр 29 дүгээр сургуулийн сурагч Б.Гончигсамбуу нар шалгарлаа

Эдгээр шилдэг сурагчдын шагналыг дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Тамгын газрын дарга Н.Энхболд нар гардуулж, хичээл сурлага, урлаг спорт, бүтээлч үйлийн улам их амжилт хүсэн ерөөж, “Шилдэг хүүхэд” медаль, Засаг даргын талархал гарын бэлгийг гардууллаа.

ШИЛДГҮҮДДЭЭ НИЙСЛЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү