Хятадад болж буй 100.000$-ын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ.
Тэгвэл манай тамирчид өчигдөр эхэлсэн тус тэмцээнд тун амжилттай оролцож байгаа бөгөөд гадныхан манай тамирчдын амжилтанд гайхаж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна хэмээн мэдээллээ.
Мөн манай тамирчид 3 дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болжээ.