Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт эрчимжүүлсэн сургалт хоёр дах өдрөө үргэлжилж байна.
Эл сургалт нь гурван өдөр явагдах бөгөөд өнөөдөр Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах гэр жуулчны баазын стандартад хангасан газраар танилцаж, бизнес эрхлэгч болон аялал жуулчлалын салбарын 21 аймгийн төлөөлөгчид олон арван санаа авахын зэрэгцээ олон улсын стандартай танилцлаа.
Мөн Resort World Terelj Hotel-ийн хуралын танхимд сургалт үргэлжлэн Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл /GSTC/-ийн танилцуулга болон олон улсын шаардлага, стандарт зэргийг танилцуулсан юм.